Танилцуулга

Эрээн Хотын РОНТАЙ Олон улсын тээвэр зуучлалын компани нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулаад таван жил болж байна.

Бид үйл ажиллагааныхаа цар хүрээг тэлэх үүднээс БНХАУ-аасбараа бүтээгдэхүүн авч Монгол Улсад зарж борлуулдаг байгууллага, хувь хүмүүст зориулан www.Ehome.mn вэб сайтыг нээж байна.

БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн авч зах зээлд нийлүүлэх хүсэлтэй хувь хүн албан байгууллага та бүхэн бидэнтэй холбогдож манай сайтаар захиалга хийснээр илүү зардлуудаа хэмнэх боломжтой юм.

Бид нийлүүлэгчдээс хэрэглэгчийн сонгон захиалсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, тээвэрлэх, нийлүүлэх үйлчилгээ үзүүлнэ.

Захиалгын үйлчилгээ нь www.Ehome.mn  захиалгат худалдааны нэгдсэн системээр дамжин явагдах бөгөөд хэрэглэгч захиалга өгснөөс эхлэн худалдан авалт, тээвэрлэлт, төлбөр төлөлт, барааг хүлээлгэн өгөх хүртэлх бүх үйл явц энэ системээр удирдагдан явагддаг.